Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

fde21efdc4c7092b0c3165fbf0a5911bЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа. Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майн теч” компани  үндэслэн бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын “Чингис” бондын 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна.Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-30 мянган тонн буюу энэ хэмжээний тос импортоор орж ирдэг байна. Харин тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийнхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулна” гэж “Майн Теч”-ийн  компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр  хэлж байна.
160e621732f1851258e7b299239037e5
Ерөнхий сайдад үйлдвэрийн  эцсийн бүтээгдэхүүнүүд болох “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …