Анжелина Жоли, Брэд Питт хоёрт атаархах 10 шалтгаан

Саяхан хуримаа хийсэн Анжелина Жоли, Брэд Питт хоёр 2015 оны 8-р сарын 23-ны өдөр хуримын 1 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тэдэн шиг харилцааг хүсэмжлэх хэд хэдэн шалтгааныг танилцуулая. Атаархал төрж мэднэ шүү. Жоли, Брэд хоёрын аз жаргалтай гэр бүлийн 10 зөвлөмж

4oj4fordc7cp9ctn27smcak9j6

Зураг #1 Үнэнээрээ буюу байгаагаараа байх. Анжелина төгс эхнэр биш. 2014 онд тэрээр өгсөн ярилцлагадаа: “Би хоол хийж, гэрийн эзэгтэй байх үүргээ илүү сайн биелүүлэх хэрэгтэй байна” хэмээн нөхөртөө хэлсэн ч Брэд: “Хонгор минь, чи юунд сайн юунд тааруу гэдгээ мэднэ, бүү санаа зов” гэж байжээ.
7nr5t5u62glpsju6e6v315071b
Зураг #2 Талархсанаа илэрхийлж байх. Тэд харилцаагаа үргэлж амьд байлгахыг хичээдэг. Бие биенээ үнэлж, хайрлахаас эхэлнэ. Брэд, Анжелина хоёр бие биенээ магтаж, сайшаахдаа тун сайн. Хүүхдүүдийнхээ дэргэд ч бие биедээ татагдаж, маш их хайрлаж байгаагаа нуудаггүй. Энэ нь хүүхдүүдэд ч эергээр нөлөөлдөг.
68eq0ev6v1at7gdr32lc6l6l4q
Зураг #3 Та хоёр нэг баг гэдгээ үргэлж санаж байх. 2015 оны 3-р сард Анжелина хорт хавдраас сэргийлэх хөхөө авахуулах мэс засалд ороход Брэд түүнд маш их тусалж, сэтгэлээр дэмжиж байсан байна. “Намайг Pink Lotus Breast Center-т эмчлүүлж байхад Брэд миний хагалгааны минут бүрт надтай хамт байсан. Энэ бидний гэр бүлийнхээ төлөө хийх зөв алхам бөгөөд илүү ойр дотно байхад тусалсан.” гэжээ.
2sch3566j3ioeru9lqaaarop76
Зураг #4 Хэрхэн буулт хийхээ мэддэг байх. Брэд Анжелина хоёрын нэг нь кино үзэж байвал нөгөөх нь хүүхдүүддээ цаг гаргаж хамт байна хэмээн тохиролцсон байна. Ингэж тэнцвэртэй байх нь их сайнаар нөлөөлсөн гэж Питт 2012 онд ярилцлага өгч байжээ.
78btelagpglvvloc2m7826t3nn
Зураг #5 Гайхалтай харилцаа өсөн дэвждэг. Та өөрийн тухай болон бусад юмсын талаар үргэлж суралцсаар байдаг. Брэд миний амьдралыг өмнө төсөөлж байгаагүйгээр баялаг болгосон. Бид гэр бүлээ бүтээсэн. Тэр миний зөвхөн амьдралын хайр биш гэр бүл минь юм. Би үүнийг их эрхэмлэж явдаг хэмээн Жоли хэлжээ.
7omraoasrfroub7mb014h4b3s
Зураг #6 Гэр бүл үргэлж нэгдүгээрт. Зурган дээр таны хамтрагч болон хүүхдүүд тань гараад ирэхэд урьдын адил зөвхөн “Би, би” л гээд байж болохооргүй болно. Аливаа гэр бүлийн аз жаргал сайн сайхан байдал өөрийн чинь сайхнаас түрүүнд тавигдахыг Жоли Брэдээс сурсан гэжээ. Тэрээр ийм сайхан хайраар дүүрэн аз жаргалтай гэр бүлтэйдээ талархаж явдаг, түүнгүйгээр энэ бүхэн байхгүй байх байсан гэв.
65o0pe2rl6v6uknh4d4n3d91j5
Зураг #7 Эрэгтэй хүнээс юу хүсч байгаагаа мэддэг байх. Тохирох хосоо олохын тулд хэдэн арван жил шаардагдсаныг Жоли нуулгүй хэллээ. Гэвч хүлээсэн нь ч буруудаагүй. Хориод насанд бүгд л өндөр биетэй, өргөн цээжтэй царайлаг ханхүүг мөрөөддөг боловч түүний тогтворгүй байдлаас болж сэтгэлээр унадаг. Харин 40 насанд та юу хүсч байгаагаа мэддэг болно: жинхэнэ эр хүнийг.
2skqhnuknjj7s9ip6g6qkg149p
Зураг #8 Халуухан хэвээр байх. Жоли олон хүүхэдтэй ч түүний дотоод мөн чанарт сахилгагүй хүүхдийн шинж чанар алга болсонгүй. Би одоо хэр нь дүрсгүй хүүхэд хэмээн ярилцлагадаа дурдаж байв. Гэхдээ зөвхөн Брэдэд зориулагдана гэжээ.
4qp3i3aprrk80lrc6aou7j3r4c
Зураг #9 Муу зүйлээс ч сайныг олж харахыг хичээ. Жоли 2013 онд хоёр ч удаа хөхөө авахуулах мэс засалд орсон ч Питт үүнийг сэтгэл санааны болон урам зоригийн сарууд байсан хэмээн хэлжээ. “Ийм шийдвэр гаргасан нь сэтгэлийг тайвшруулж, бидний харилцаанд элдвээр нөлөөлөөгүй” гэсэн байна.
4cp829b5ej9oofd6n20jdhu2ts
Зураг #10 Бие биенийхээ хөгжөөн дэмжигч нь байх. Одууд хамтдаа олон кинонд хамт тоглож, хүмүүнлэгийн ажлуудад оролцож байсан. Энэ бүгдэд нэг нэгнийхээ бие даасан хүслийг дэмжиж байв. Тэд бие биенээ маш их хайрлаж, урам өгч, санаа бодлоо солилцдог.
эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …