Дэлхий дээрх модны нөөцийн 46 хувь нь устжээ

11997280_850149968432076_1337865755_nИргэншил эхэлснээс хойш дэлхийн модны нөөцийн 46% нь үгүй болжээ.

Мод хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Харин дэлхийн бөмбөрцөг дээрх мод, ургамлын нөөц хэр их вэ гэвэл тийм ч таатай дүн гарахгүй л болов уу.

Саяхан “Nature” сэтгүүлийн мэдээлснээр дэлхий дээр өнөөдрийн байдлаар гурван триллион гаруй мод байгаа юм байна. Мөн жил бүр дэлхий дээр нийт 15 тэрбум орчим модыг тайрдаг гэсэн судалгаа гарчээ. Хиймэл дагуулаас судалсан байдлыг харвал дэлхий дээр 400 гаруй тэрбум мод байгаа аж.

АНУ-ын “Yale” их сургуулийн судлаач Томас Кроутэр бусад судлаачийн хамт илүү нарийн тоо гаргахаар зургаан тивд нийт 400,000 гаруй хэмжээ авч тоо гаргахыг оролджээ. Арктик бүсээс доош Хойд өргөрөгт манай дэлхийн модны хамгийн их нөөц байгаа юм байна.

Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэл эрхэлж эхэлснээс хойш халуун орны бүс нутгуудын модны нөөц ихээр багассан байна. “Plant for the Planet” дэлхийн байгаль орчны группээс эхний ээлжинд нэг тэрбум орчим модыг зургаан тивийн улс орнуудад тарихаар төлөвлөжээ.

Б.Халиун

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …