Баянзүрх дүүрэгт хууль сурталчилах өдөрлөг боллоо

11080756_448811795325398_1988243132956532819_oЖил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх ажил зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд:

Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 – 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.

2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдна.

Ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн яам, Хамтран зохион байгуулагчаар Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар оролцож байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …