Дуучин Селин Дионы нөхөр хорт хавдрын улмаас шаналж байна

11997162_850604685053271_964403649_nАлдарт дуучин Селин Дионы нөхрийн бие маш муу байгаа ажээ. Нөхөр нь хоолойны хорт хавдартай болсон бөгөөд энэ өвчний улмаас биеийн байдал нь өдөр ирэх тусам дордсоор байгаа гэнэ.

Алдарт дуучин өөрийнх нь авьяасыг дэмжиж, ойр ажиллаж ирсэн төдийгүй хань ижил нь болж хамт амьдарч байгаа нөхрөө хүнд өвчинд шаналж байгаад нь сэтгэлийн гүн шаналанд оржээ.

Нөхөр Рэнэ Анжелил нь энэ жил 73 насыг зооглосон байсан бөгөөд Канадын дуучин, менежер юм.

“USA today”-д өгсөн ярилцлагадаа “Рэнэ миний алган дээр амиа тавихыг хүсч байгаа гэсэн” гэж хэлснээс харахад уг хос ямар гүн хайр сэтгэлийн холбоотой, дотно болохыг харуулах мэт. Рэнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоолоо гуурсаар иджээ.

Хосууд 1980 онд танилцсан байна. Тэр үед алдарт дуучин Селин Дион 12-той, түүний нөхөр 38-тай байсан. Тэд 1994 онд гэрлэсэн ба Рэнэ Чарлес, Эдди, Нелсон гэх гурван хүүтэй. Зарим хэвлэлд дурдсанаар түүний нөхрийг өөд болсон, болоогүй гэх мэтээр бичжээ. Ямартай ч алдарт дуучны гэр бүлд хагацал бүү тохиолдоосой гэж фэнүүд нь залбирч байна.

Б.Халиун

Эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …