Нүүр будалтын хичээл заадаг бүсгүйн хамгийн том нууц дэлгэгдлээ

landscape-1441734407-beauty-bloggerЖордан Боне хэмээх энэ бүсгүй youtube сайтад 35 мянган дагагчтай юм. Тэрээр олон мянган дагагч шавь нартаа нүүр будгийн хичээлийг заадаг юм. Тэрээр бусдаас онцлог нэгэн. Түүнийг гараа бүрэн хөдөлгөлгүй багс барьж хэрхэн нүүрээ буддагыг олон мянган дагагч нараас нь гайхах хүмүүс олон. Яагаад ийм болсон талаараа тэрээр зориг гарган мэдээлэл хийсэн юм. Арван жилийн өмнө Жордан маш том автомашины осолд орсон байна. Түүний биеийн ихэнх хэсэг мэдээгүй болсон бөгөөд гарын хуруунууд үеэрээ хөдөлж чадахааргүй болжээ. Ус уух, усанд орох ер нь жирийн үед хийдэг байсан бүх зүйлээ хийхэд маш хүндрэлтэй болсон аж. Гэсэн хэдий ч Жордан бууж өгөхийг хүсээгүй бөгөөд итгэл найдвараа алдаагүй байна. Өөртөө итгэх итгэлээ буцааж олохын тулд уламжлалт бус аргаар нүүрээ будаж сурсан аж. Гайхалтай нь түүний энэ арга олон мянган хүнд таалагдан шавьтай болж эхэлсэн байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …