Жүжигчин Б.Амарсайхан, Ж.Баясгалан нар уран бүтээл дээр ч сайн хамтрагчид амьдрал дээр ч сайхан найзууд билээ. Жүжигчин Амараагийн хувьд монголоос анх удаа холливудад тоглож өнгөрсөн онд олны анхааралд байж, оны онцлох хүн болсон билээ. Харин Ж.Баясгалангийн хувьд “Үргээлэг” кинонд тоглож, олноо Баян Баясаа хэмээх эрхэм нэрээрээ олонд танигдсан. Жүжигчид маань сайхан нөхөрлөж гэр бүлийн сайхан найзууд гэнэ шүү. Жүжигчин Баясаа “Жаргал зовлон, баяр гуниг амьдралын ямарч үед хамтдаа” хэмээн цахим хуудаснаа бичиж доорх зургийг нийтэлжээ.
эх сурвалж: undesten.mn