“Ганга нуурын чуулган” Монголын гангараа болно

144184517355f0cfb5913ceДарьгангачуул  ёс заншил, түүх соёлын өвөө  дэлгэж, өөрсдийн төдийгүй зочид, гийчдийнхээ  нүдийг бүлтийлгэж хэдэн өдөр чуулав. Мэддэг нэг нь “Энэ чинь ийм учиртай” гээд ярих юм. Гэхдээ тэр нь хуруу дарам цөөн. “Яасан сонин юм бэ, пөөх  хачин аа” гэж ирээд л  уулга алдах нь  энүүхэнд. Заримынх нь  нүд  орой дээрээ гарах нь халаг  болж  зургийн аппарат,  гар утсаараа зураг дарж сүйд болцгоох. Ийм хүн тэнд зөндөө тааралдсан. Харин гадаадын жуулчид   “Тансаг амьдарна гэдэг өөр юу ч биш  ийм амар амгалан байдал чухал гэдгийг  нүүдэлчний соёлоос ухаарлаа. Дараа заавал ирнэ” гэцгээж байлаа.  Гэтэл бас “Хун хэзээ чуулах юм бол” хэмээн дэлдэгнэж явах  нэгэн ч тааралдана. “Ганга нуурын чуулган-2015” аялал, жуулчлалын өдрүүд зохион байгуулж байгааг Ганга нууранд хун  чуулж байна хэмээн  буруу ойлгоод  давхиад  ирсэн нь тэр гэнэ. Ингэж  ганц дарьгангачуул ч бус монголчуудын  өнөөгийн дүр төрхийг,  бидний хэн байснаа хэн болчихоод байгааг, улс орны хөгжлийн болоод  хүний амьдралын төгсгөлгүй  урт замд  хойч үеийнхэн маань юугаа  гээж  юу олж авч, яажшуу явааг цогцоор  харуулж чадсан  “Ганга нуурын чуулган-2015” аялал, жуулчлалын өдрүүд энэ сарын 6-7-нд   Алтан-Овооны бэлд болж өнгөрлөө.

144184548955f0d0f181cf8

 Сүхбаатар аймгийн ЗДТГ, “Соёл, яруу найргийн академи”, “Нью Жуулчин Турс”компани хамтран өнгөрсөн намар  ийм өдөрлөг зохион байгуулсныг олон хүн санаж байгаа байх. Айм­гийн хэмжээнд Дарьгангын гэж нэрлэгддэг  зургаан сум байдаг нь Дарьганга, Халзан,Онгон, Наран, Асгат, Баяндэлгэрийнхэн. Эдгээр сумдын ард түмэн гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед сум болон  задран хуваагдсан түүхтэй. Өнөө хүртэл өөрийн гэсэн өвөрмөц соёл түүх, зан заншлыг хадгалж ирсэн бол түүхийн хугацаанд хаясан гээсэн, мартаж орхисон зүйлүүд ч байх аж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …