“Хархорин”, “Хүчит Шонхор” хүнсний захад махны үнэ хамгийн хямд үнэтэй байна

17d34f59684517779f1f7b0dae038063Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад буюу 10 төгрөгөөр буурч, хонины цул мах тогтвортой байгаа юм. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …