50-60 тонн хуш модны самар нөөцөлж байсныг илрүүлжээ

12006276_1137722879588424_6799133922711359334_nНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо“Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүллээ. Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгалж байна.
Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:
1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …