Энэ хичээлийн жилд Нью-Йорк мужийн Линбрук дахь цэцэрлэгийн багш нарын толгой багагүй эргэх нь ээ. Учир нь тэд шинэ ангидаа нэг зэрэг 11 ихэр хүүхэд хүлээж аваад байна. Өөрөөр хэлбэл, 11 ихэр буюу нийт 22 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Гэхдээ Линбрукын нийгэмлэг жилээс жилд өсөж буй ихрүүдээрээ ихэд бахархаж байгаа аж. Хэдэн жилийн өмнө тус цэцэрлэг 7 ихэр хүүхдийг хүлээж авч байсан бол харин одоо 11 ихэртэй болжээ.
Энэ талаар Линбрукын цэцэрлэгийн захирал Эллэн постмен “Бид жагсаалт, төлөвлөгөө гаргасан байгаа. Бас тэдэнд хамгийн тохиромжтой ангийг олж өгөхөө амлаж байна. Бид 11 ихэр хүүхэдтэй болсондоо үнэхээр баяртай байна” гэв. Харин ихрүүдийн ангийн багш Жилиан Мер “Тэднийг ялгах бага зэрэг хэцүү л байна. Мөн ихэр хүүхдүүд тун онцгой. Тиймээс тэдэнд өөр өөр арга барилаар хандах нь зүйтэй” хэмээн ярьсан юм.
eagle.mn