Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг /ББСЗСМН/-ийн 10 жилийн ойд зориулсан Олон улсын хурал “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд болно. Утас:99755523


10:30 цагт: Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадмын нээлт Спортын төв ордонд болно. Тус наадамд ОХУ, БНХАУ, Герман, Франц, БНСУ, Тайвань, Монголын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, шатар, кросс гүйлт, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөх юм.


11:00 цагт: Л.Гансүх нарын өмгөөлөгчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас “Дэлхийн улс орны төсвийн ил тод, хариуцлагатай байдал ба иргэдийн оролцооний түвшинг тодорхойлдог “Нээлттэй Төсвийн Судалгаа-2015 ” дахь Монгол Улсын дүнг танилцуулна. Арга хэмжээ “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно.


11:00 цагт: Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт-үзэсгэлэн Чингис зочид буудлын “Khaan Hall” танхимд болно.


11:00 цагт: “Тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулилт Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд болно. МХЕГ-ын үүднээс 09:30 цагт автобус явна. Утас 91989890


11:00 цагт: Жанжин клубт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Баянзүрх дүүргийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан уран бүтээлийн тоглолтоо сонирхуулж, зарим өрхөд хүмүүнлэгийн өглөг өгнө. Энэхүү арга хэмжээг Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан тус чуулгаас Баянзүрх дүүргийн удирдлага, “Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Утас: 99299634


11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 8 сарын байдлаарх мэдээллээр Үндэсний статистикийн хорооноос өөрийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 261502, 99155044


12:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардах МҮЭ-ийн жагсаал цуглаан ирэх даваа гарагт болох гэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ны 4 давхрын зааланд хэвлэлийн хурал зарлаж байна. Утас: 99027019


12:30 цагт: Гал үндэстэн холбооноос цаг үеийн асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын малын ерөнхий эмч нарын V уулзалт Чингис хаан зочид буудлын хурлын зааланд болно. Утас 99072224


14:30 цагт: “Монголын соёл, урлагийн ажилтны өдөр”-т зориулсан хүндэтгэлийн хурал Улсын Драмын Эрдмийн Театрт болно. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр соёлын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн хүндэтгэлийн хурлын үеэр Монголын шилдэг уран бүтээлчдын сор болсон бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Утас: 91913865, 98119897


17:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, Дашпунцагийн Сандагдоржийн бие даасан уран бүтээлийн “Таалахуй” үзэсгэлэнгийн нээлт  “Зайсан скуэр” төвийн 3 давхарт байрлах “АртиКоур” галерейд болно.

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …