Онцгой байдлын албан хаагчид шинэ автомашин, багаж хэрэгслээр хангагдлаа

daaece7b50ac78c7d0ad6597ee5d0600Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад гамшгийн үед ажиллах, албаны бэлэн байдал, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал унтраах болон аврах ажиллагааны зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өнөөдөр  МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар гардуулан өглөө.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад нийт 4,3 тэрбум төгрөгийн техник хэрэгсэл олгож байгаа юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал унтраах ажиллагаанд ашиглах 30 гаруй автомашиныг гардуулж өгсөн.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Онцгой байдлын газарт ой хээрийн түймэр унтраах зориулалт бүхий  гал унтраах 2 автомашиныг олголоо гэж Нийслэлийн Онцгой  байдлын газраас мэдээллээ.

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …