Жастин Тимберлаке цахим хуудаснаа өөрийн хүүгийн зургыг оруулжээ

2C22EE2200000578-3228885-image-m-13_1441864940792Жүжигчин Жессика Биелтэй гэр бүл болж аз жаргалтай амьдарч байгаа азтай залуу бол дуучин Жастин Тимберлаке. Өдгөө 34 настай дуучин Жастин Тимерлаке аав болоод даруй таван сар болжээ. Тэрээр аав болсондоо баяртай байгаа бөгөөд хүүгийнхээ зургаар өөрийн цахим хуудсыг чимсэн байна. Дуучин маань хүүгийнхээ зургыг бусдаас нуудаггүй нэгэн бөгөөд анхных нь гэрэл зургыг төрөөд хэдхэн хонож байхад нь цахим хуудаснаа тавьж байсан бол аавуудын баяраар хоёр дахь зургыг ” Аавдаа хайртай шүү” хэмээн бичиж нийтэлсэн юм. Харин энэ удаад тэд гэр бүлээрээ хэрхэн цагыг өнгөрөөж байгаа зургаа дэлгэжээ. Хөтлөгч Жимми нэвтрүүлгийнхээ үеэр Жастинаас “Аав болох хамгийн гайхалтай мөч. Тийм биз?” гэж асуухад Жастин ” Би одоо ч гэсэн маш их асуудалтай байгаа. Гэхдээ юу гээч энэ бол ухаан алдам, гайхалтай, үзэсгэлэнтэй хамгийн аз жаргалтай үе юм.” Миний хүүгийн хамгийн анхны хэлсэн үг нь “Дада” гэж хэлсэн”  хэмээн хариулсан байна.

29D770FF00000578-3133642-image-a-30_1434916721921 rs_634x861-150910042636-634.Jessica-Biel-Justin-Timberlake-Baby-Silas-Twitter-J4R-91015 rs_634x862-150910042637-634.Jessica-Biel-Justin-Timberlake-Baby-Silas-Twitter-J3R2-91015

Б.Нараа

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …