“Ардчилсан Монгол Улс ийм хууль баталсан нь гайхшрал төрүүлж байна”

medee150910_1Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулганыг “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал сурвалжилжээ. Тэрээр уг хурлын үеэр “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирал Срирак Плипаттай уулзаж ярилцсан байна.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирал Срирак Плипат нь авлигатай тэмцэх чиглэлээр арав гаруй жил ажиллаж байгаа юм байна. Тэрээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын энэ удаагийн хурлаар дэлхийн 115 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон хурлаас Монгол Улсад хандан санал нэгтэйгээр мэдэгдэл гаргалаа. Монгол Улсад гаргаад байгаа Өршөөлийн хуулийг буруушаах, энэхүү үйл явц нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид анхааралтай ажиглах болно. Дэлхий дахинд дайны байдалтай байгаа дарангуйллын дэглэмтэй улс орнуудад ийм хуулийг баталдаг жишиг бий. Харин энэ удаад ардчилсан Монгол Улсад ийм хууль баталсан нь ихэд гайхшрал төрүүлж байна” гэлээ. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирал Срирак Плипат Монгол Улсын Их Хурлын баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг эсэргүүцэж байгаа олон нийтэд баяр хүргэв.

Төв Азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол Улсад батлагдсан Өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн зарчмыг гажуудуулсан, авлигачдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын ээлжит чуулганд оролцогчид ихээхэн шүүмжилж байв. Монгол Улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол Улс авлигын хямралт байдалд орох, үүнээс улбаалан Малайз ба Индонези улсад үүссэнтэй адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг төлөөлөгчид анхааруулж байв. “Транспэрэнси Интернэшнл” энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлийн дагуу авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монгол Улсад дарамт шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч Монголын Парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиглахаа мэдэгджээ.

эх сурвалж: iaac.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …