Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзлаа

9c5c58889eeaf7cfad28c68c00272440Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Гадаад хэргийн яам, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон бол БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Зин, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Сангийн сайд Лоу Зивэй, Худалдааны сайд Гао Хучөн, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань, Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жы Шупин болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсаас Хятадын зах зээлд 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мал, махан бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг манай улс тавьсан байна. Энэ саналыг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзжээ.

28d310682c27803c29dede67a3d8178e

2014  онд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсоны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. БНХАУ-ын зүгээс жилийн 2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай нийт төслийн 85 хувийг санхүүжүүлэх, үлдэх 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг тавьсан юм. Энэ хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн хугацааг уртасгаж 30 жил болгох саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавилаа.

Мөн Монгол банк, Хятадын Ардын банк хооронд хэрэгжүүлж буй своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэхээр ярилцаж, Хятадын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагууд хэлэлцээ хийхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …