Өөрийг нь нэрд гаргаж, шүтэн бишрэгчдийнх нь тоог нэмсэн киноны дүрээ үзэн яддаг жүжигчин байдаг гэвэл та итгэх үү? Хэрэв байдаггүй гэж бодож байгаа бол та эндүүрсэн байна. Бидний хамгийн сайн мэдэх “Twilight” киноны гол дүрийн эрэгтэй жүжигчин Роберт Паттинсон өөрийн бүтээсэн Эдвард Куллины дүрийг үзэн яддаг ажээ. Энэ мэтчилэн өөрийнх нь урлагийн замналыг шулуутгаж өгсөн дүрээ үзэн яддаг жүжигчид олон байдаг гэнэ шүү.
- Роберт Паттинсон
Тэрээр “Twilight” киноны зураг авалтын үеэр кино хурдхан дуусаасай л гэж бодож байсан хэмээн ярьсан байна. Мөн тэрээр” 108 настай хөгшин залуу яах гэж ахлах сургуульд явна гэж. Үнэхээр утгагагүй. Бас хосуудын харилцаа гэдэг бол хүчээр чармайж байж бүтээдэг тийм зүйл биш шүү дээ” хэмээн хэлжээ.
2. Сэн Коннери
Тэрээр Жэм Бондын дүрээрээ ихээхэн нэр алдарт хүрсэн билээ. Гэсэн хэдий ч нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би энэ дүрийг үргэлж л үзэн яддаг байсан” хэмээн ярьсан байна.
3. Кэйт Винслэт
Үнэнч хайр сэтгэлийн үлгэр болсон “Титаник” киног үзээгүй, үзэх дургүй хүн гэж байхгүй биз ээ. Тэгвэл Кэйт Винслэт эрх хонгор бүсгүй Рөүсийн дүрийг үзэн яддаг гэнэ шүү. Тэрээр “Кино дэлгэцнээ гарсаны дараа үзээд ээ бурхан минь л гэж бодогдсон. Надад дутуу дулимаг зүйл их байсан” хэмээжээ.
4. Алэк Гүенэс
Түүний сэтгэл дундуур явдаг дүр нь “Оддын дайн” киноны Оби Ван Кеноби ажээ. The Guardian-д өгсөн ярилцлагадаа “Жүжиглэнэ гэдэг амаргүй зүйл. Зүгээр нэг харилцан яриа цээжлээд болно гэж байхгүй. Би өөрийгөө хөгширсөн байна даа гэж бодсон шүү” хэмээн ярьсан байна.
5. Кристопер Плуммер
Тэрээр өөрийн бүтээсэн “The Sound of Music” киноны ахмад вон Трапын дүрдээ бас л сэтгэл ханамжгүй байдаг аж. Кристопер ярихдаа “Энэ дүр надад үнэхээр уйтгартай санагдсан. Зүгээр л энэ дүр надад тохироогүй юм шиг санагдсан” хэмээжээ.
А.Уянга