119-р цэцэрлэгийн багш хүүхэд зодсон нь шалгалтаар тогтоогджээ

6q28t8aucm0io41ajug62ec4i2119 дүгээр цэцэрлэгийн багш Цэцэгээ 2 настай хүүхдийг зодож, чимхсэн тухай мэдээлэл хичээл эхлээд хэдхэн хонож байхад цацагдсан. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газраас анхаарал тавьж уг хэргийг шалгахаар болсон билээ. Тэгвэл шалгалтын хариу гарчээ. Шалгалтаар Цэцгээ  багш нь хүүхдийг зодсон нь баримтаар тогтоогдсон байна. Уг багшид цалинг нь хасах шийтгэл ногдуулжээ.

Цэцгээ багшийн зүгээс хүүхдийг зодоогүй гэх тайлбарыг хийсээр байгаа юм. Харин зодуулсан охины эцэг, эх “Манай хүүхдийг том хүн зодсон гэдэг нь илт байсан” гэж байгаа билээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …