Хамгийн өндөр хос зовлонгоо тоочив

Дэлхийн хамгийн өндөр эхнэр, нөхөр болох Хятадын тамирчин Сүн Минмин, Сюй Янь нар 2016 оны Гиннесийн амжилтын номын нээлт дээр өөрсдөд нь тохиолддог хүндрэлүүдийн талаар ярьжээ. Сагсан бөмбөгийн тамирчин Сүн 236 сантиметр өндөр бол гандболчин Сюй бүсгүй 187 сантиметр юм. 2009 онд танилцаж, 2013 онд гэрлэсэн хос онгоцоор нисэх нь тэдэнд маш их асуудал учруулдгийг өгүүлэв. Мөн машинд суухад ч тав тухыг мэдэрдэггүй гэнэ.
a99cad71fd9fbc8bgreat

Сюй бүсгүй Сүнтэй учрахаасаа өмнө гэр бүл болчихоор аятайхан нуруулаг залуутай тааралдаагүй гэдгээ онцолжээ.  “Манай Хятадад хэрэв чи өндөр бол өндөр хүнтэй гэр бүл болох ёстой. Хэрэв би 150 сантиметр өндөр эртэй гэрлэхийг хүссэн бол эцэг, эх маань хориглох байсан. Тэд өөртөө таарах хүнтэй гэрлэ гэж хэлэх байсан болов уу” хэмээн тамирчин бүсгүй ярьжээ.

2cdd29761dabbe4fgreat
Эх сурвалж www.wikimon.mn
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …