Гэмт хэргийн улмаас нас барагсдын тоо 1,6 хувиар буурчээ

image

Үндэсний статистикийн хороо- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний хагас жилийн байдлаар)

Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд 38729 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 2784 эх буюу 7.7 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 6572 болж, 507 хүүхэд буюу 8.4 хувиар өслөө.

  Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 577 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхэд буюу 2.2 хувиар буурч, 1-5 хүртэлх насандаа 133 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 12 хүүхэд буюу 9.9 хувиар өсөв.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 6 дугаар сарын эцэст 41.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мян.хүн буюу 12.0 хувиар буурчээ.
Нийгмийн даатгалд 2013 оны эхний хагас жилд 641.3 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 423.4 мянга буюу 66.0 хувь нь аж ахуйн нэгж,  байгууллагынх, 217.9 мянга буюу 34.0  хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 55.6 мянга буюу 9.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 41.3 мянга буюу 10.8 хувь, төсөвт байгууллагынх 14.3 мянга буюу 7.0 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний хагас жилд  63.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 9.8 мян.хүн буюу 18.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 12.8 тэрбум төг буюу 50.3 хувиар нэмэгджээ…
Хүний хөгжил сангаас 2013 оны эхний хагас жилд  18 хүртэлх насны 919.8 мянган хүүхдэд 111.2 тэрбум  төгрөгийг  хүүхдийн  мөнгөнд, 113.7 мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хувь хишиг, 4.9 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.6 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2013 оны эхний хагас жилд 21756 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2449 хүн буюу 10.1 хувиар буурахад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1656 хүн буюу 2.0 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 828 хүн буюу 35.7  хувиар өссөн хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 2366 хүн буюу 59.8 хувь, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 2124 хүн буюу 31.3 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 188 хүн буюу 8.7 хувиар буурснаас голлон шалтгаалжээ.
Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд  12793 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1595  хэрэг буюу 14.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд  өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг (1146),  хүний амь бие эрүүл мэндийн   эсрэг (499) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2013 оны эхний хагас жилд 4456 хүн гэмтэж, 495 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 196  буюу 4.6 хувиар өсч, нас барсан хүний тоо 8 буюу 1.6 хувиар буурсан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …