“Гранд” сэтгүүл, “Grand Awards”- 5 жилийн ойн хүрээнд хүмүүнлэгийн ажлууд хийгдэнэ

40011affe352ed62originalФото мэдээллийн “Гранд” сэтгүүл 2010 оны 10-р сарын 12-нд анх худалдаанд гарсан цагаас хойш 5 жилийн хугацаанд хүн төвтэй сэтгүүлзүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрчээ. Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлдэг. Харин сэтгүүлзүйн нийгмийн хариуцлага гэдэг нь нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлс, зүй бус явдлыг ямар нэг хувийн амбиц, эрх ашгийн зөрчилгүйгээр зоригтойгоор илчлэн бичих, олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэхэд хандсан байдаг.  Чухам  эдгээрийг эш үндэс болгон таван жил тасралтгүй хөдөлмөрлөсөн  “Гранд” сэтгүүлийн  хамт олон энэ онд 5 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд Монголын №1 сэтгүүл хэмээх үнэлэмжийг мэргэжлийн хүрээнийхэн болон уншигчдаасаа хэдийнэ авсан ажээ.da3a05edc506f832big

“Гранд” сэтгүүлийн нэрийн хуудас болсон  нэг чухал арга хэмжээ бол  “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагаа юм.  Нийгмийн хариуцлагын хүрээнд  “Гранд” сэтгүүлээс  жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү ёслолын ажиллагаа  мөн  5 дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ.

 “Гранд”  сэтгүүлийн хамт олон “Хэрэв бид  амжилтанд хүрсэн бол, хэрэв  бидэнд бусдад туслаж  чадах өчүүхэн ч атугай зүйл байвал түүнийгээ бусадтай хуваалцая” уриаг үйл ажиллагааныхаа удирдлага, эрхэм зорилго болгон ажиллаж ирсэн байна. Энэ зорилгын хүрээндээ тус хамт олон  эд материалын болон оюун санааны  “өглөгийг” нэг бус удаа олон нийтэд хандан хэрэгжүүлжээ.  Тус хамт олон дээрх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүмүүнлэг үйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлахын тулд “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Ингэхдээ нийгэм, улс төр, бизнесийн салбар салбартаа  амжилт гаргаж, өөрийн амжилтаас бусадтай хуваалцаж ирсэн эрхэм хүндтэй хүмүүст  чухамдаа хүмүүнлэг  үйл хэргийнх нь тулд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн өргөмжлөж ирсэн уламжлалтай ажээ.

Хэн нэгэн бусдын төлөө сайн үйл хийсний төлөө талархан сайшаах нь хүний сайхан ёс. Чухам тэр эрхэм хүмүүсээр дамжуулан хүнлэг сэтгэл, хүмүүнлэг үйл хэрэг нь хүний амьдралын хамгийн сайхан гавьяа, утга учир болохыг олон нийтэд ойлгуулах нь сэтгүүлзүйн нэг эрхэм үүрэг юм. Тиймдээ ч “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагаа хэмээн бахархалтайгаар нэрийдэж, нэр төр бүхий хүнлэг эрхмүүдийг  “Гранд” сэтгүүлийн  хамт олноос тодруулж, өргөмжилсөөр ирсэн байна.

Урлаг, соёл, улс төр, бизнес, спорт, нийгэм соёл гэсэн 6 салбарт амжилт гаргахдаа чухамдаа нийгмийн хариуцлагаа үл умартан ажиллаж, хөдөлмөрлөж яваа эрхмүүдийг “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн  ажиллагааг зохион байгуулах комисс нэр дэвшүүлж, шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг уламжлалтай. grand_nomЭнэ жилийн “Гранд пийпл”  ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2015 оны 10-р сарын 07-нд ДБЭТ-т зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Мөн “Гранд” сэтгүүлийн хамт олон  сэтгүүлийнхээ 5 жилийн  ойн хүрээнд  “Гранд хүмүүс” санг байгуулж, эхний ээлжинд “Мэргэжлээ зөв сонгоё” зорилтот хүмүүнлэгийн хөтөлбөрийг  хэрэгжүүлж  эхлээд байгаа ажээ.

А.Гал

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …