Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.