Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний /том хүн 10, хүүхэд 2/ амь насыг аварч, 15 хүний /том хүн 12, хүүхэд 3/ цогцсыг голын уснаас гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голд суусан 2 автомашиныг татаж гарган иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж, авран хамгаалсан байна.
Нийслэлийн Онцгой комиссын “Ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот албан даалгавар, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шилжүүлэн байршуулах, завьт эргүүл зохион байгуулах тухай” 2015 оны 06 дугаар сарын 03-ний өдрий А/57 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газар болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга нарын баталсан “Усны осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах удирдамж”-ийг тус тус үндэслэн завьт эргүүл маршрутын дагуу үүргээ амжилттай гүйцэтгэж ажилласан. Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл ай сав газарт завьт эргүүлээр нийт 60 удаа явж 2106 км зам туулж 401 л шатахуун зарцуулж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, амарч зугаалж яваа 14707 иргэнд усны осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, 2622 сэрэмжлүүлэх хуудас тарааж, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаасан 5216 хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.