Г.Баярсайхан хамгийн олон хувийн дэмжлэг авсан сайдаар тодров

7a70f632580fad60originalАнхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хугацаанд 15 Засгийн газар солигдон ажиллажээ. Эдгээр Засгийн газар 9 – 18 сайдтай ажилласан ба давхардсан тоогоор нийт 100 хол давсан сайдууд ажилласан байна. Дээрх Засгийн газрын сайдуудыг шинээр томилоход 100 хувийн дэмжлэг авсан нэр дэвшигч тодроогүй байсан гэнэ. Харин сая шинээр сонгогдсон зургаан сайдаас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 100 хувийн “дэмжлэг” авчээ. Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг санал хураалт эхлэхээс өмнө кнопоо яаран дарснаас болж санал нь эсрэг тоологдсон байна.

Түүнээс 100 хувийн санал авах байсан гэнэ. Д.Ганхуяг гишүүн найзынхаа төлөө санал өгөхөөр яарсандаа ийнхүү алдаа гаргасан гэж залруулсан сурагтай байна. Гишүүдийн 98.3 хувь нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилохыг дэмжсэн юм. Энэ нь ардчилсан хувьсгалаас хойш хамгийн олон хувийн дэмжлэг авсан сайдаар тодроод байгаа юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …