Малчид 368,3 мянган тонн хадлан бэлтгээд байна

1647177433_150911142459Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд өвс, хадлан 368.3 мянган тн буюу 31.2 хувь, гар тэжээл 6.8 мянган тн буюу 15.3 хувийг бэлтгээд байна. Өмнөх долоо хоногоос хадлан 80.0 мянган тонн-оор, гар тэжээл 2.0 мянган тн-оор нэмэгджээ.
Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс 7.1 мянган тн буюу 3.0 мянган тн-оор нэмэгдэж 24.2 хувьтай, тэжээл 428.8 тн буюу 130.0 тн-оор нэмэгдэж 3.9 хувьтай байна.
Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэхээр байгаа нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой байгаа юм.
Зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгууд Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 635.0 мянган га талбайгаас хадлан авахаар Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж байна. Улсын хэмжээнд хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …