Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны “ажил хэрэгч” чуулган боллоо

1442192030_dscn7950Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо нь МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагын зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны төлөөлөл, оюутан залуус 2015 оны есдүгээр сарын 11-ний өдөр ээлжит IVчуулганаа зохион байгууллаа. Чуулганы талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа.

1442191984_dscn7943

-Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны IV чуулган зохион байгуулагдаж байна. Энэ чуулганаар ямар асуудал яригдах вэ?

-Оюутан, залуус өнөөдрийн чуулганаар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэж болох арга замын талаар ярина. Мөн залуучуудад зориулж хөгжлийн чиглэлээр илтгэл тавигдах ёстой байгаа. Түүнээс гадна чуулганаар Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх юм. Цаашдаа НАМОХ Чингэлтэй дүүрэг дээр ямар зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тодорхойлох ийм зорилготой чуулган болж байна.

Чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ. Эсвэл уламжлал болсон үйл ажиллагаа юу?

-Цаг хугацааны хувьд Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны чуулганыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Дүүргийн оюутан залуус юу хүсч байна вэ, цаашид хэрхэн ажиллах вэ, ямар зохион байгуулалттайгаар цаашид ажиллах вэ гэсэн шаардлага тулгарсан гэж ойлгож болно. НАМОХ өнгөрөгч дөрөвдүгээр сараас салбар зөвлөлийн хурал, чуулганыг зохион байгуулаад явж байна. Мөн төв холбооноос салбар зөвлөлийн хурал, чуулганаа хийж өгөөч гэсэн хүсэлтүүд удаа дараа ирсэн.Үүний дагуу өнөөдрийн өдрийг сонгож дүүргийн оюутны чуулганаа зохион байгуулж байна.

1442191992_dscn7953

-Чуулганд хэчнээн оюутан, залуус оролцож байна. Залуусын тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Чингэлтэй дүүрэг нь 19 хороотой. Хороо бүрээс тав таван залуус, 100-аад оюутан ирсэн байна. Эдгээр оюутан залуус нь бүгд Чингэлтэй дүүргийн харьяат иргэн. Тиймээс өнөөдөр Чингэлтэй дүүрэг дээр байгаа оюутан, залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт явж буй нийтийн тээврийн асуудал байж болж байна. Мөн дүүргээ хөгжүүлэхэд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр дүүргийн удирдлагуудад хандсан санал сэтгэгдлээ илэрхийлэх, чуулганаас гарсан саналуудыг нэгтгэн ажил хэрэг болгож өгөөч хэмээн дүүргийн удирдлагуудад танилцуулах ёстой. Янз бүрийн сургуулийн оюутнууд бий. Гол нь дүүрэгтээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц олоход л чиглэж байна.

1442192069_dscn7933

Чингэлтэй дүүргийн оюутан, залуус өөрт тулгамдаж буй олон асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Яамны хэмжээнд тавих санал дэвшүүлэх оюутан байхад, дүүрэг, хорооны хэмжээнд шийдвэрлээд явах боломжтой саналыг хэлэх оюутан ч байлаа. Мөн Чингэлтэй дүүргээс ногоон байгууламжийг дэмжих жил болгон зарласан. Оюутнууд энэ ажилд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр намын дэргэдэх байгууллага ч гэлээ чуулганд оролцож буй оюутнууд өөрийн дүүрэгт тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн нь онцлог байлаа гэж зохион байгуулагчид тайлбарлав. Товчхондоо ажил хэрэгч уур амьсгалтай чуулган болж өндөрлөлөө.

Чуулганы бас зорилго нь бүтэц зохион байгуулалтын асуудал байлаа. Чуулганд оролцож буй оюутан залуусын дунд санал хураалт явагдаж н.Анхбаярыг Чингэлтэй дүүргийн НАМОХ-ны тэргүүнээр сонгосон байна. Мөн 15 тэргүүлэгчийг сонгож баталгаажуулжээ. Чуулганд Нийслэлийн НАМОХ-ны тэргүүлэгч оролцсон бөгөөд чуулган дэг журмын дагуу явагдлаа хэмээн үнэлсэн байна.

Амар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …