Дуучин Ноён Бондгорын эрс “Стийлүүд”

10151886_702804129831799_6591287077308126667_n125747236201509141202Хаанаас нь ч харсан харц дүүрэн эх үрсийн элч дуучин Ноён Бондгорын фэнүүд 8 настай балчираас 80 настай буурай хүртэл бий. Саяхан гавъяат С.Жавхлан ахынхаа “Хамаг Монгол” төслийн шинэхэн дууг дуулсан өхөөрдөм дуучин маань уран бүтээлдээ шамдан ороод тун завгүй яваа гэнэ. Монголын рок поп, зохиолын дуу, хүүхдийн дууны ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон чадварлаг дуучинг хэзээд ам барьдаггүй амьдаар дуулдагийг нь фэнүүд нь шагших юм билээ.

Мөн тэрээр цахим ертөнцийн идэвхитэй нэгэн төдийгүй бас их сониуч хүн бололтой. Төрөл бүрийн загвартай шил, малгайнаас эхлээд этгээд өвөрмөц үсний засалттай зургуудаа олон нийтэд цацаж чамгүй олон лайк цуглуулдаг нэгэн. Саяхан нэгэн тоглолт дээр очихдоо тоглолтын хувцасаа мартаж очоод хөгтэй явдал тохиолджээ. Гавьяат Г.Батбаяр, дуучин Б.Батболд нарын дээлийг өмсөх гээд бараагүй гэнэ лээ.

10425397_716157645163114_8285936398182988270_n987280069201509141202

Тун удахгүй Ноён Бондгор ээждээ зориулж, Ээжийн тухай нэгэн шинэ уран бүтээлээ гаргаж байгаа төдийгүй энэ ондоо багтан анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн бондоолой дуучиндаа амжилт хүсье. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээж байх болтугай.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …