Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд, улсын хэмжээнд 638.4 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 362.8 мян.толгой буюу 2.3 дахин нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 29.5 мянга, үхэр 63.1 мянга, тэмээ 0.9 мянга, хонь 278.0 мянга, ямаа 267.0 мянга байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний хагас жилд 1104.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.1 тэрбум төг буюу 5.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.8-76.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын амтат ус, ундаа, шар айраг, ган төмөр хийц, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, хивс, гурил, барилгын модон хаалга, цонх, самнасан ноолуур, бетон зуурмаг, савласан ногоон цай зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.1 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний хагас жилд 19.0 сая т ачаа, давхардсан тоогоор 181.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.4 сая т буюу 6.9 хувиар буурч, харин зорчигчдын тоо 31.6 сая хүн буюу 21.1 хувиар өсчээ.
Төмөр замын тээврээр 2013 оны эхний хагас жилд 10066.3 мян.т ачаа, давхардсан тоогоор 1886.9 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 174.1 мян.т буюу 1.8 хувиар өсч, зорчигчдын тоо 72.9 мян.хүн буюу 3.7 хувиар буурсан байна.
Агаарын тээврээр 2013 оны эхний хагас жилд 1916.9 т ачаа, давхардсан тоогоор 346.1 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 40.5 т буюу 2.2 хувь, зорчигчдын тоо 24.8 мян.хүн буюу 7.7 хувиар өсчээ.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан суманд орж 125.0 мм-т хүрчээ. Энэ оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 37.5 хэм, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хамгийн бага температур -6.4 хэм байлаа. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Алтай, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 28 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 30 удаа, Баруун дөрвөн замын орчимд 23 удаа, 32-ын тойрог орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 18 удаа, Хархорин захын орчимд 14 удаа, 32-ын тойрог орчимд 10 удаа, 13-р хороолол орчимд 6 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 5 удаа, Баруун дөрвөн замын орчимд 2 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
Аюулт үзэгдэл, осол 2013 оны эхний хагас жилд 2587 удаа гарсны улмаас 79 хүн амь насаа алдаж, 232.1 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний хагас жилд объектын түймэр 2282 удаа, ой, хээрийн түймэр 124 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 44 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 29 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 27 удаа, хүчтэй салхи шуурга 23 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 12 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, бичил уурхайн нурангины осол, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 7 удаа, аянгын аюулт үзэгдэл, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, малын халдварт боом өвчин, үйлдвэрлэлийн осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний хагас жилд объектын түймэрт 6.8 тэрбум төг, ой, хээрийн түймэрт 3.0 тэрбум төг, хүчтэй салхи шуурганд 609.5 сая төг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая төг, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 8.6 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Объектын түймрээр 38 хүн, гол нуурын усанд унасан ослоор 30 хүн, бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, ой, хээрийн түймрээр 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, үйлдвэрлэлийн ослоор тус бүр 1 хүн амь насаа алджээ.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 265-аар нэмэгдэв. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2013 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 224.8 мян.толгойгоор их байна.
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …