Ээлжит шуурхай хуралдаан болов

12011336_885344241556588_7666041521355829170_nМэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит Шуурхай хуралдааныг Дэд дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа эсэхэд шалгалт хийж, 343 зөрчил илрүүлэн 56 иргэнийг байнгын ажлын байраар хангуулжээ.
Мөн “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, ЗГ-ын 2015 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилтэд шалгалт хийжээ. Шалгалтаар 36 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 13 аж ахуйн нэгжид 80,1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цацрагийн бохирдол илэрсэн автомашины бохирдлыг бууруулах арга хэмжээ авч, ОБЕГ-ын аврах тусгай ангиар цэвэрлэгээг гүйцэтгүүлжээ.
ЭУСТГ-аас Говь-Алтай аймгийн МХГ-ын улсын байцаагч, сумдын улсын байцаагч, бизнес эрхлэгчдэд “Эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлье” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ онд улсын хэмжээнд 14042 объектэд төлөвлөгөөт шалгалт, 6146 объектод төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс эхний 8 сарын байдлаар шалгалтын 70,2, зөвлөн туслах үйлчилгээний 57,5 хувийг гүйцэтгээд байгаа аж.
Цаашид 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарахыг Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …