Сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

DSC_2119Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Парламентын ассамблейн Намрын хурлын нээлтийн ажиллагаа 10.30 цагт эхлэх бөгөөд уг арга хэмжээний өмнө ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр /2015.09.16/  ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Уулзалтын дараа сэтгүүлчдэд хэвлэлийн мэдээлэл хийлээ. Мэдээллийн талаар дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …