БНКАЗУ-ын Сенатын байнгын хорооны даргыг хүлээн авч уулзав

DSC_2648-1Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.16/ БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбековыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ. Мөн тэрээр, Монгол Улсын гадаад бодлогод БНКазУ-тай харилцах асуудал чухал байр эзэлж, манай хоёр орны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Москва хотноо 05 дугаар сарын 09-нд Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний үеэр болсон хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт, 05 дугаар сарын 26-нд БНКазУ-ын Тэргүүн шадар сайдын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хоорондын харилцааг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болсон” хэмээн тэмдэглэлээ.

DSC_2645-2

БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбеков, Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хурлыг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

DSC_2647-3

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …