Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой

IMG_5891-2200x800Онцгой байдлын албаны  удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар  “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ  1мкв 985,000 төгрөг байхаар гэрээнд тусгажээ.

Хэрэв  онцгой байдлын албан хаагч та дээрх орон сууцыг сонирхож байгаа бол анги, байгууллагаараа дамжуулан зохион байгуулалттайгаар Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын Барилга орон сууцны албанд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор өргөдөл болоод шаардагдах бичиг баримтын хамт ирүүлэх хэрэгтэй юм байна.

IMG_5904

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ

2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто …