“Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ

p19vce43gv79h1k1i8kn13l734m1

Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Архи тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ.
Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй – бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Архи, тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж  дүгнэх юм. Шалгарсан зураг, шилдэг илтгэлийг олон нийтэд сурталчилж, “Архи, тамхигүй ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …