Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Норжин” худалдааны төвийн эсрэг талд иргэн Э-н баригдаж буй барилгад 200 ширхэг хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 29 дүгээр гудамжийн 245 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хорооллын “ОМЕН” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 21:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд “Аянчин” хуушуур зардаг түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.17-ны өдрийн 06:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн “Баянхан” дэлгүүрийн зүүн талын туслах зам дээр иргэн Х-н 20-08 УНЯ улсын дугаартай “Мercedes-benz” S 500 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ