Дарханд үүссэн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан нь хууль бус шийдвэр байсан гээд ажлын хэсэг байгуулж, шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүсэв.

aff3a649b58777abig

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Цаг 30 минут хүлээгээд ирц бүрдээгүй учраас ИТХ-ын дарга нь хурлыг хойшлуулах шийдвэр гаргаж. Гэтэл ИТХ-ын тэргүүлэгч П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар “ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул” гэдэг тайлбартайгаар хуралдсан байна. Тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол гаргасан төдийгүй ИТХ-ын даргын түлхүүрийг булаан авч ИТХ-ын тамгыг бус тэмдгийг дарсан аж. Ингээд ИТХ-ын хуралдааныг есдүгээр сарын 15-нд хуралдуулах тов зарлан, Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулах, нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх тогтоол гаргасан гэнэ. Ээлжит бус хуралдаанаар ийнхүү аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг хууль бусаар огцруулж, оронд нь шинээр хүн томилж, ИТХ-ын даргын албан өрөөний үүд, сейфийг эвдэлж тамга тэмдгийг нь булаан авсан гэж мэдээллээ. Тус аймагт орон нутгийн сонгуулиар МАН олон суудал авч, Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгоод байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Дархан-Уул аймагт болж байгаа үйл явдлыг хоёр жилийн хугацаанд тэвчээртэй ажигласан. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймагт МАН ялалт байгуулсан. Үүнээс  хойш МАН-ын ялалтыг үгүйсгэх гэж, дотор нь хагаралдуулах замаар аймгийн эрх мэдлийг гартаа авах гэсэн бүлэг хүмүүс байсан. Энэ санаархлаа өнөөдөр хууль бус аргаар хэрэгжүүлж байгаад сэтгэл зовниж байна. 21 аймагт Дархан-Уул аймагт болсон шиг хууль зөрчсөн процесс үргэлжлээд явбал төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хууль дүрэмгүй, ажиллах чадамжгүй болж эхэлнэ. Хэрвээ хууль бус шийдвэрийг батламжилбал байдал орон нутагт хавтгайрна. ИТХ дахь МАН, АН-ын гишүүдээс аймгийн удирдлагуудаа огцруулъя гэж байгаа бол хуулийн хүрээнд хурлаа хуралдуулах ёстой” гэлээ.

Ингээд тэрээр ажлын хэсэг гаргаж, нягтлан шалгасны эцэст дараагийн шийдвэрээ гаргах ёстойг Ерөнхий сайд, ЗГХЭГ-т уламжилж байгаа аж. Ерөнхий сайд ямар ч асуудлаар аймгийн Засаг дарга огцруулах асуудлыг хүлээж авахгүй гэж амласныг энэ үеэр санууллаа.

Эх сурвалж: assa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …