Өнгөрсөн шөнө 35 согтуу жолоочийг журамлажээ

joolllll-640x427

Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.Мөн хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол дөрвөн явган зорчигч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчийг үүрэг хариуцлагыг чангатгаж өгсөн. Үүний дүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон жолооч, явган зорчигчийн тоо өмнөх үеийнхээ хоёроос гурав дахин багассан тоо баримт замын цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа юм.

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …