УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийн санал хүсэлтийг сайдад уламжлав

129532-26214700

Улсын Их Хурлын гишүүн бидний санал хүсэлтийг хүлээн авч холбогдох сайдад уламжлахын сацуу түүнтэй биечлэн уулзуулж байсан тохиолдол өмнө нь байгаагүй гэж нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.

Энэ уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан зохион байгуулж Баянзүрх, Налайх дүүргийн иргэдээс гаргасан санал хүсэлтийг нэгтгэн ийнхүү сайдад уламжиллаа.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БАМ-ын байрны хувьчлалын асуудлыг шийдэх, цэргийн ангиас тэтгэвэрт гарсан, амьжиргааны түвшин доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд тусгагдсан инженерийн шугам сүлжээ орон сууцны барилга барих газарт БХЯ, ЗХЖШ-ын эрх мэдлийн зарим барилгууд байршиж байгаа тул газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, Налайх дүүрэгт байрших Нисэх хотхоныг цэрэг, иргэний зориулалтаар ашиглах бололцоо, боломжийг бүрдүүлэх талаарх иргэдийн санал хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Батлан хамгаалахын сайдад танилцуулав.

Дээр дурдагдсан асуудлаар хамтран ажиллаж богино хугацаанд тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө ажиллах боломжтой гэдгээ сайд илэрхийллээ. Түүнчлэн Батлан хамгаалахын яам цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгох бодлого баримталж байгаа бөгөөд “Орон сууцны сан”-нд бүртгүүлж тодорхой банкинд данс нээж хуримтлал үүсгэх, ипотекийн зээлээр орон сууц авах боломжийг бүрдүүлэх талаар ажиллаж байна гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …