Хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг хэрэгжүүлнэ

12041967_1134645413231636

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хөрш орнууд цаашлаад япон, солонгос, Европын зах зээлд гаргаж болно.

Ингэхдээ нөөц бололцоогоо ашиглаж, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн евро стандарт бүхий техник, технологийг нэвтрүүлэхэд Польшийн талаас техник туслалцаа авах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой Монгол Улсад хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж бийг дурдаад энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм.
Дэд маршал Эугэниуш Гжэшчак Евро стандартийн шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлох түүнчлэн хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг бүрэн дэмжиж, өөрийн хувь нэмрийг оруулан ажиллахаа илэрхийлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …