Монголын арми дэлхийд 82-т жагслаа

7c1c9732b4a4a0a73364ba1b2b577b2a

“Global Firepower” цахим сэтгүүлийн судлаачид 2015 оны байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай улс орнуудыг нэрлэжээ. Чансааг гаргахдаа зэвсгийн тоо, агаарын болон тэнгисийн цэргийн хүчин чадал, дэд бүтэц, хүний нөөц,  байгалийн баялгийн нөөц, нисэх буудал,  усан боомт авто зам зэрэг  50 гаруй үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн байна.

Энэхүү жагсаалтыг батлан хамгаалах салбартаа 577 тэрбум ам доллар зарцуулдаг АНУ тэргүүлсэн бол ОХУ удаалж, БНХАУ 3-р байрт оржээ. Хэдийгээр БНХАУ –ын цэргийн байдал ОХУ- аас их байгаа  ч зэвсгийн тоогоор ОХУ давуу байгаа нь нөлөөлсөн гэж үзэж байна.

126 орны цэрэг армийг багтаасан энэхүү жагсаалтад манай улс 86-р байрт орсон байна.Судлаачид “Монголд нийт 1.789.738 цэргийн алба хаах чадвартай хүн байна. Жил бүр 60.477 залуу цэргийн насанд хүрч байна. Батлан хамгаалах зардал нь 70 сая ам доллар гадаад өрийн хэмжээ 4.954 тэрбум ам доллар , алт валютын нөөц зургаан тэрбум ам доллартай тэнцэнэ. Том нисэх буудал,боомт байхгүй, 420 танк 640 хуягт машинтай Байлдааны 10 онгоц,  долоон нисдэг тэрэгтэй”  гэж дүгнэжээ.

Эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …