Хүүхдийн картаар нууцаар зорчиж байжээ

131131c2ffef3624ac9d8b661f1120d3original

Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан явж байгаа билээ. Тэгвэл сүүлийн саруудад насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчих зөрчил багагүй гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Улмаар кондуктор хяналт тавихгүй болохоор иргэд хүүхдийн картаар нууцаар зорчих тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс хүүхдийн картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ. Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.

Дашрамд дуулгахад, хүүхдийн картаар насанд хүрэгчид зорчсон тохиолдолд картыг нь дор бүр нь хураана гэдгийг сануулж байна.

Б.ЗАЯА

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …