Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хамтран “ Хэрэглэгч тантай хамт” нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь төрийн байгууллагууд анх удаа гэр хорооллын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хянах боломжгүй, цахилгааныг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй тасалдаг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог байна. Тиймээс энэ удаа төрийн байгууллагууд хамтран хэрэглэгчдийнхээ төлөө ийнхүү нэгдсэн байна.
Энэхүү өдөрлөгийн үеэр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан гэр хорооллын өндөрт байрласан тоолуурыг энэ ондоо багтааж буулгахаар болсон байна. Мөн газрын гэрчилгээтэй, гэрчилгээгүйгээс нь үл хамаараад бүх айл өрхийг тоолууржуулахаар болжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааныг таслахгүйгээр арга хэмжээ авах болсноо мэдэгдлээ. Хэрэглэгчид өмнө нь хэрэглээгээ хянаж чадахгүй, хяналтын цонхгүй байсан бол үүнийг өөрчилж хяналтын цонхтой болгосон байна.
Эх сурвалж: zone.mn