Ээлжит бус чуулганыг хаалаа

6460d8a5ac57defforiginal

УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарласан байсан бөгөөд дөнгөж сая хаалаа. Тус чуулганаар МАН-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сайдуудын оронд томилох зургаан сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадсангүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хоёр удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшилж, дээрх хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Тиймээс Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг УИХ хэлэлцэж чадсангүй. Үүнээс болж, өршөөлд хамрагдан шоронгоос суллагдах байсан иргэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан цагт суллагдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулган хүртэл уг асуудал хойшлогдож байгаа юм.

Г.ДАРЬ

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …