Монголын анхны үндэсний үйлдвэрлэгч үндэсний брэнд ”Exclusive” 2011 оноос зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай аж. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас маргаан үүсчээ. Арга мухардсан бизнемен бүсгүй facebook page хуудсаараа дамжуулан үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлан, эсэргүүцлээ зарласан юм. Хорооллын Номин их дэлгүүрийн гадаа 100 саяын бараагаа яг одоо үнэгүй тарааж байна.
Эх сурвалж: zone.mn