Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Энэхүү журмаар Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник технологийг нутагшуулж, эдийн засгийн үр ашигтай болох нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, оруулсан хөрөнгө оруулалтыг төлөх харилцааг зохицуулна. Уг журмыг хэрэгжүүлснээр богино хугацаанд төсвөөс хараат бусаар шинэ орчин үеийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах, үр шимийг нь хүртэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, улмаар санхүүгийн зээлийн асуудлыг ямар нэг хүү алдангигүйгээр шийдвэрлэх юм. Мөн төсөл хэрэгжих хугацаанд гарсан эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцах бөгөөд манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицохгүй үр ашгаа өгөхгүй байгаа тохиолдолд түүнийг хүлээн авахгүй, эргэн төлөгдөх нөхцөл хэрэгжихгүй байхаар тусгасан байна. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин тогтоол гаргалаа. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …