Хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа

Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал бол бэлэг” сэдвээр  сургалт, лекц зохион байгуулж, халуун дулаан яриа өрнүүллээ. Мөн “Номын сар”-ынхаа хүрээнд 100 гаруй номыг 415 дугаар ангийн номын санд хандивлалаа.

b243aa8d-ebdf-4660-a510-346e2beac9ee

Тус хорих ангид 500  гаруй  хүмүүжигч  хоригдож  байгаа бөгөөд тэдний олонх нь 20-35 насны ид хийж бүтээх залуус байдаг байна. Эдгээр хүмүүжигчдийг нас насаар нь ангилан сургалт зохион байгуулдаг бөгөөд одоогоор мэргэжил эзэмшүүлэх гурван төрлийн сургалт явагдаж байгаа аж. Эдгээр хүмүүжигчдийн 30 орчим хувь нь өөрийн гэсэн мэргэжилтэй болсон бол 40-50 хувь нь ангийн аж ахуйн үйлчилгээ, гэрээт байгууллагуудад тогтмол ажил хийдэг аж.

e2445bc6-b62e-456b-9dd7-b56b823b6c68

5115b3a9-c9f7-48e9-bc07-71de5a88186f

Эх сурвалж: times.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …