УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

JAV_26-1Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны  Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхана.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохын зэрэгцээ Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөнө.

УИХ-ын дарга 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд  Свердловск мужид айлчилна. Свердловск мужид хийх айлчлалын үеэр УИХ-ын даргад тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Свердловск мужийн амбан захирагч  Е.В.Куйвашев, Свердловск мужийн Засгийн газрын дарга Д.В.Паслер, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев нар бараалхана.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын турбины үйлдвэртэй танилцаж, Екатеринбургийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно.Мөн тэрээр өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Улсын Их Сургуульд /Уралын Политехникийн дээд сургууль/ зочлох юм.

УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа,  Г.Уянга,  Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар орсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …