Аймгуудын бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг тогтоож өгчээ

4us42qghasm3bt6afavs4c9t3o

Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан. Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээ багтаад байгаа юм. Нийт аймгийн хэмжээнд 29454 тонн өвс, 11115 тонн тэжээл бэлтгэхээр тогтоожээ.

Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага оврын тракторыг орон нутгийн иргэд, хоршоод, аж ахуйн нэгжийн захиалгыг авсны үндсэн дээр хөнгөлөлттэй зээлээр олгох. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэхийг салбарын яамнаас холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Түүнчлэн орон нутагтаа болон отроор өвөлжиж хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гарган аймаг, сумын эмнэлгийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …