Хүнсний ногооны хураалт 36 хувьтай байна

01246df6ed714163big

Энэ онд Улсын хэмжээнд 512.3 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 389.3 мянган га-д үр тариа, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан.

Урьдчилсан байдлаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоо гарсан байгаа. Тэгвэл энэ сарын 18-ний байдлаар үр тарианы хураалт 10.3 хувь, төмсний хураалт 28.7 хувь, хүнсний ногооны хураалт 36.0 хувьтай байна. Үр тарианы хураалт Сэлэнгэ, Төв, Булган, Увс, Дархан-Уул, Орхон аймагт энэ сарын 04-өөс эхэлсэн бол Улсын хэмжээнд 14-нөөс эхлэн ургац хураалтын ажил жигдэрлээ.

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 9 дүгээр сарын 21-нд зарим газраар бороо, 24-25нд ихэнх нутгаар бороо нойтон цас орно. 20-нд Хэнтийн нутгаар, 21,24-нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын зүүн хэсгээр бороо орно, 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Ойрын 7 хоногт бороо хур бага, өдөртөө дулаан байна. Харин 24,25-наас бороо нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурч хүйтрэх аж.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …