Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жил, хилчдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гарган ажиллаж буй алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа. ХХБ-ын “Онц хилчин” тэмдгээр Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэв, “Жуух бичиг”-ээр Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Баянмөнх, Төв архивын мэргэжилтэн ахмад Х.Жаргалмаа нарын долоон хүнийг шагнасан бол Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа А.Сүхбаяр, шуурхай жижүүр, хошууч Г.Өнөртулга, Боомтын хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Г.Өлзийжаргал нарыг “Хилчний алдар I” тэмдгээр, шуурхай жижүүр, хошууч Г.Даваадорж, Б.Цогтнямбуу, БХХ-ийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Эрдэнэчимэг, Тамгын мэргэжилтэн, ахмад Т.Эрдэнэтулга нарыг мөн хэлтсийн авто техник, зэвсгийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Н.Пүрэвсүрэн, төлөвлөлт хангалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад З.Эрдэнэбаатар нарыг “Хилчний алдар II” тэмдгээр, Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, дэслэгч Б.Алтанцэцэг, ЗИТХ-ийн зэвсгийн тоо бүртгэгч, оператор, ахлагч З.Наранцэцэг нарыг “Хилчний алдар III” тэмдгээр, Тамгын хэлтсийн хууль зүйн албаны ахлах мэргэжилтэн, ахмад С.Батнасан, Тамгын хэлтсийн нууцын хэрэг хөтлөгч, ахлагч Н.Хүрэлчимэг, ОНХА-ны эх бэлтгэгч, ахлагч А.Оюунгэрэл нарыг “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр шагнав. Мөн эрхэлсэн ажилдаа идэвхи, санаачилгатай ажилласан зарим алба хаагчдыг цалингийн хувиар шагнаж урамшуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 45 дугаар зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн зарим албан тушаалтанд цэргийн цолыг энэ үеэр олгосон юм. Үүнд 10 офицерт дэд хурандаа цол, 19 офицерт хошууч цол, 21 офицерт ахмад цол, 39 офицерт ахлах дэслэгч цолыг, ХХЕГ-ын Боомтын хамгаалалтын хэлтсийн оператор Э.Тэмүүжин, ОНХА-ны сурвалжлагч, теле студийн хөтлөгч С.Отгонцэцэг, тус албаны дууны найруулагч, сурвалжлагч Г.Дашчойнхор, эвлүүлэгч, зураглаач Х.Эрдэнэхишиг нарын дөрвөн хүнд дэд ахлагч цолыг тус тус олголоо.