Хураагдсан тарвагыг устгалд оруулжээ

2eefo153q5r4nrrhum6kjqdglnЭмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор 352 тарвагыг нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан билээ. Үүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн.

Их хэмжээний тарвагыг  Завхан аймгийн Отгон сумаас нийслэл рүү тээвэрлэх гэж байсан юм. Хяналт шалгалтынхан их хураагдсан тарвагыг Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэн хүлээлгэн өгсөн.

 Хураагдсан тарваганд ЗӨСҮТ-ийн лаборатори нян судлалын шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийж, устгалд оруулжээ.  Устгалын явц байдалд НМХГ-ын улсын байцаагчид болон ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласан байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …